Нэг анги хамт эхлэхэд илүү амар
Нэг гэр бүл ганцаараа утсаа хязгаарлахад "бусад хүүхдүүд бүгд утастай шүү дээ" гэсэн шахалт ирдэг. Харин нэг ангийн эцэг эхчүүд хамт эхэлбэл энэ шахалт эрс буурна.
Эцэг эхийн хурлын 10 минутын төлөвлөгөө
Буруутгахгүйгээр эхэл (2 мин)
"Энэ бол манай ангийн хүүхдүүдийн буруу биш, та нарын ч буруу биш. Утас, видео насанд хүрэгчдийн анхаарлыг хүртэл барихаар бүтээгдсэн."
Ажигласан зүйлээ хуваалц (3 мин)
Хичээл дээр ажигласан бодит жишээ хэлнэ. Жишээ нь анхаарал хэдэн минут тогтдог, нарийн моторик ямар байгаа. Хүүхдийн нэр дурдахгүй.
Нэг нийтийн дүрэм сонго (3 мин)
Жишээ нь "Даалгавар → Хөдөлгөөн → Дэлгэц", "Унтахаас 1 цагийн өмнө дэлгэцгүй". Олон дүрэм биш, ганц дүрэм.
Хамт эхлэх өдрөө тохир (2 мин)
Бүх анги Сурах Reels-ийг нэг өдөр эхлүүлнэ. Хүүхэд утсаараа юу үзэхийг эцэг эхчүүд хамт сонгоно. Долоо хоногийн дараа ахицаа ярилцана.
Ангийн асуулга (эцэг эхэд)
Хуралдаа хэвлэж тарааж, нэр бичүүлэхгүй цуглуулна. Ингэснээр ангийнхаа бодит байдлыг мэдэж, долоо хоногийн дараа ахицаа харьцуулна.
Манай хүүхэд ба дэлгэц
- Хүүхэд өдөрт ойролцоогоор хэдэн минут дэлгэц үздэг вэ? ☐ 30-аас бага ☐ 30–60 ☐ 1–2 цаг ☐ 2–3 цаг ☐ 3-аас дээш
- Голдуу юу үздэг вэ? ☐ Богино видео ☐ Хүүхэлдэйн кино ☐ Тоглоом ☐ Сургалтын контент ☐ Бусад: _____
- Хэдэн настайгаас утас ашиглаж эхэлсэн бэ? _____ нас
- Утсыг нь авахад: ☐ Тайван ☐ Бага зэрэг дургүйцдэг ☐ Уурлаж, уйлдаг ☐ Маш ширүүн
- Ихэвчлэн хэдэн цагт унтдаг вэ? _____
- Унтахын өмнө дэлгэц үздэг үү? ☐ Үгүй ☐ Заримдаа ☐ Ихэвчлэн
- Гэрийн даалгавар хийхэд хэр хэцүү байдаг вэ? ☐ Амархан ☐ Дунд ☐ Хэцүү ☐ Өдөр бүр маргалддаг
- Хүүхэдтэй хамгийн их хамт байдаг хүн: ☐ Ээж ☐ Аав ☐ Эмээ/Өвөө ☐ Ах/Эгч ☐ Бусад
- Танд хамгийн хэцүү зүйл юу вэ? ________________________________
Хичээл дээр хийж болох 6 зүйл
5–10 минутын мөчлөг
40 минутын хичээлийг 4–5 хэсэгт хуваана. Хэсэг хооронд 1 минут хөдөлнө.
Гараар оролдох
Шагай, савхаар тоолох, гурил дээр үсэг бичих. Энэ насны хүүхэд хийсэн зүйлээ санадаг.
Харагдах ахиц
Ангийн нийтийн зорилго ("Энэ сард бид бүгдээрээ 300 од"). Өрсөлдөөнөөс илүү хамтын ажиллагаа.
Уйдлын дасгал
Өдөр бүр 1–2 минут чимээгүй ажиглах дасгал. Хүлээх чадварыг аажмаар нэмнэ.
Нарийн моторик
1-р улиралд хайчлах, шавар, утас сүвлэх. Үсэг бичихийн өмнөх бэлтгэл.
Богино гэрийн даалгавар
15 минутаас хэтрэхгүй, гэр бүлээрээ хийх хэлбэртэй. "Ээждээ зааж өг" маягийн даалгавар.
Удахгүй: Багшийн самбар
Багш долоо хоногийн төлөвлөгөөгөө нэг удаа оруулахад эцэг эх бүрт өдрийн карт автоматаар очдог болно. Одоогоор хөгжүүлэлтийн шатанд байна. Туршилтад хамрагдахыг хүсвэл сургуулийнхаа удирдлагатай ярилцаарай.